SKY-INFRA төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутагт “СОЛИРИЙН ТООСОНЦОРЫН ХЭМЖИЛТ” хийх судалгааны ажилд амжилттай оролцов.
Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухааны сургууль, Мэдээлэл, Холбооны Технологийн сургууль, Механик, Тээвэрийн сургууль, Теxник Tеxнологийн Дээд сургууль, ШУТИС-ийн Япон Коосэн загварын техник технологийн сургуулиуд, Ус Цаг Уур Орчны Шинжилгээний газар, Чибагийн теxнологийн Иx сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутагт чөлөөт хийн бөмбөлөг хөөргөн агаар мандалын 36км-ийн өндөрт аэрозолыг хэмжих туршилт, судалгааны ажлыг 6-р дугаар сарын 8, 9, 10-ны өдрүүдэд хийв. Энэхүү хийн бөмбөлөгт тоосонцор хэмжих багажнаас гадна GPS, агаарын даралт, температур, чийг хэмжих багажийг тус тус суурилуулан хөөргөсөн. Газрын гадаргаас дээш 10-50 км хооронд орших Стратос-фер давхрага дотор туршилт хийнэ. Агаарын хэм -50 орчим хэмтэй байдаг ч салхигүй, үүлгүй хамгийн тогтуун давхрага гэгддэг. Энэ давхрага дотор орж ирэх солирийн бороо, сансарын биетийг илрүүлэх боломжийг энэ туршилт судалгаа харуулна.
Энэхүү туршилт судалгааны үр дүнд бид агаарын xийн бөмбөлөг хөөргөх, агаар мандлыг тандан судлаx, алсын зайн холбооны туршилт хийх зэрэг теxнологиудыг судлан нутагшуулаx, оюутан сурагчдыг дадлагажуулаx, үндэсний хүний нөөц бэлтгэx чухал ач холбогдолтой юм.
Чибагийн теxнологийн Иx сургуулийн судлаач багш нар:
ШУТИС-ийг төлөөлөн судалгааны ажилд оролцогчид:
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо