Инженерийн боловсролын CDIO-системийг нэвтрүүлэх аргазүйн семинар
ganbii

ХШУС-ийн нийт багш нарт 2016 оны 1 дүгээр сарын 19, 20-ний өдрүүдэд "Инженерийн боловсролын CDIO-системийг нэвтрүүлэх аргазүйн семинар"  амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтын үеэр багш нар CDIO системийг өөрсдийн заадаг хичээлүүдэд хэрхэн ашиглах, оюутнуудад олгох чадамжууд, болон хэрэгжүүлэх стандартууд, идэвхитэй сургалтын аргын талаар танилцлаа. Сургалтын үр дүнд багш нар өөрсдийн хичээлийн онцлогоос хамаарч төрөл бүрийн программуудыг ашиглан оюутны мэдлэг дүгнэх систем нэвтрүүлэх, мөн CDIO стандартуудыг нэгтгэн гаргалаа.