ШУТИС дээр Багшийн хөгжлийн төв байгуулагдсан холбоотой анхдугаар хуралдаан боллоо
2015 оны 12-р сарын 22-ны өдөр БХТ-өөс шинээр байгуулагдсан Багшийн хөгжлийн багуудын багш нартай хурал хийсэн дээр ШУТИС-н Ректор Б.Очирбат, Болосврол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, ОХХА эрхэлсэн проректор П.Жаргалтуяа нар байлцаж өөр өөрсдийн санаа бодлоо багш нартай чөлөөтэй солилцон ярилцав. ШУТИС-н удирдлагууд нэгэн дуугаар БХТ-ийг дэмжин ажиллана, Багшийн хөгжлийн багууд харъяа сургуулийнхаа багш нарын дуу хоолой байж багш нараа хөгжин дэвшихэд нь туслах ажлыг санаачлагатайгаар хийхийг уриаллаа.
Шинэ байгуулагдаж байгаа төв нь багш нарын дунд зохиогддог уламжлалт ажлуудыг хийж гүйцэтгэхээс гадна манай сургуулийн өмнө тулгараад гол асуудал болох ШУТИС-н багш нэр бүрийг хөгжихөд нь удирдлага, зөвөлгөө, мэдээ, мэдээллээр ханган ажиллах эрхэм зорилготой ажээ. Энэхүү зорилгынхоо хүрээнд багш нарт чиглэгдсэн мэргэжил дээшлүүлэх, хэлний болон сурган заах аргай зүйн сургалтууд, судалгаа шинжилгээ явуулах арга зүй, харилцааны соёл, хүний төлөвшлийн гэх мэт олон талт сургалтуудыг явуулах төлөвлөж байна.
БХТ-ийн үйл ажиллагааг дэмжин ажиллахаар бүрэлдэхүүн сургууль, инстиут бүр дээр Багшийн хөгжлийн багууд байгуулагдлаа.
Манай сургуулийн Багшийн хөгжлийн багийн бүрэлдэхүүн:
Математикийн тэнхмийн ахлах багш Т.Гэрэлтуяа, Химийн Технологийн салбарын ахлах багш ахлах багш Г.Саран, Физикийн тэнхмийн багш Ч.Даваасүрэн
ШУТИС-н БХТ нь багш нэг бүрийг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллана гэдгээ тодотгон хэлж байлаа. Үүний тулд багш нар өөрсдийн санаа бодлоо, ажлын байран дээрээ сурч хөгжих ямар хүсэл, төлөвлөгөөтэй байгаагаа харъяа сургуулийнхаа БХБ-аар дамжуулан болон өөрийн биеэр ШУТИС-н БХТ-д хандаж болох боломж нээгдлээ.
ШУТИС-н багш гэсэн бренд ойлголтыг бий болгох, багш хүн сэтгэл ханамжтайгаар ажлаа дурлан хийх орчныг бүрдүүлэх, судалгааны ажил хийх арга зүйг зааж өгч багш нэг бүрээ дэмжин ажиллах нь биднй зорилт хэмээн хуралд оролцсон бүх багш нар санал нэгтэйгээр дүгнэн хурал өндөрлөв.
Сайн мэдээ:
ХБНГУ-ын Дрезден, Кемниц хотуудад өөрөө замын зардалаа даагаад дадлага хийх сонирхолтой багш нар доорх хаягаар орж Дрездений техникийн их сургуульд хамтарч ажиллах профессороо сонгоорой
http://tu-dresden.de/die_tu_dresden/fakultaeten/index_html/document_view?set_language=en
Сонирхож байгаа багш нар ХШУС-ийн БХБ болон ШУТИС-ийн Багшийн хөгжлийн төвийн захирал Т.Уранчимэгтэй холбогдоно уу
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо