БНСУ-д зохион байгуулагдсан Дэлхийн Оюутны 28 дугаар УНИВЕРСИАД наадамд ШУТИС-ийн БТСТэнхимийн багш нар оролцсон
ganbii

БТСТэнхимийн ахлах багш О.Баатарзоригт, С.Энхтуяа, Б.Баатардорж, С.Ням, Ч.Навчаа, М.Бат-Очир, Г.Ерөөөлбат багш Б.Бадам-Очир нар 2015 оны 7-рсарын 9-өөс 7 сарын 16 хүртэл БНСУ-ын Гвангжу хотноо томилолтоор явлаа.

Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII дугаар их наадам БНСУ-ын Гвангжу хотноо 2015 оны 7 сарын 3-16-ны өдрүүдэд Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ), БНСУ-ын Засгийн газрын ивээл дор боллоо. Универсиад наадамд 5 тивийн 170 орны 12,500 тамирчин, төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Универсиадад тухайн улсын их, дээд сургуулийн өдрийн ангид суралцдаг, 17-28 насны хоорондхи оюутан тамирчид оролцох боломжтой байдаг. Наадам спортын 18 төрөлд , 11 өдрийн туршид болж, 272 багц медалийн төлөө оюутан тамирчид хүч чадал, ур чадвараа сорин өрслдсөн. Универсиад наадам нь 2 жил тутамд сондгой тоотой жилүүдэд өвөл, зуны спортын төрлүүдээр явагддаг. Зуны Универсиад наадам анх 1959 онд Италийн Турин хотноо зохиогдсон. Дэлхийн спортын түүхэнд Универсиад наадмыг оролцсон орон, зохиогдож байгаа хэлбэр, далайцаараа олимпийн дараа ордог “Бага олимп” хэмээн нэрлэдэг ба оюутан залуучуудын спортын их баяр наадам нь юм. Учир нь 5 тивийн 200 орчим орны 13,000 оюутан тамирчид нэг улсын, нэг хотод хуран цугларч, нэгэн хугацаанд спортын олон төрлийн тэмцээнд орж, тамирчид нь бүхэл бүтэн томоохон тосгонд нэг дороо амьдарч тэмцээнүүдээ оролцдог. Универсиад гэдэг үг нь их сургууль (University) гэсэн үгнээс үүсэлтэй. Мөн олон талт (Universal) цогцолбор арга хэмжээ гэсэн үгний утгыг ч илэрхийлдэг. Олимпиад (Olympic), Спартикиад хэмээх үгний сүүлийн “иад” дагаварыг авч их наадам гэсэн үгний төгсгөлтэй ижил утга санааг харуулдаг байна. 

 

Универсиад” наадамд Монгол улсыг төлөөлөн спортын 12 төрөлд 144 тамирчин, дасгалжуулагч, албаны 35 хүн оролцсоноос буудлага, жүдо бөхийн төрлүүдээс хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар 24-р байрт жагслаа.

ШУТИС-ийн багш нар Дэлхийн оюутны спортын 28 дугаар Универсиад наадмын сагсанбөмбөг, волейболын тэмцээний зохион байгуулалт, тэмцээний үйл явц, шагнал гардуулах ажиллагаа зэрэгтэй танилцлаа.

 

Дэлхийн оюутны спортын 28 дугаар Универсиад наадмын “FISU conference gwangju 2015”ОУХуралтэнхимийн багш  12,13 өдрүүдэд оролцлоо.