ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбарын “Газрын тосны боловсруулалтын технологи”, “Химийн боловсруулалтын технологи” магистрын сургалтын хоёр хөтөлбөр магадлан итгэмжлэгдээ.
delger

Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08 тоот тогтоолоор “Газрын тосны боловсруулалтын технологи”, “Химийн боловсруулалтын технологи” магистрын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдэж Магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа.

     

Уг магистрын хөтөлбөрүүд нь 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдэж байгаа бөгөөд магадлан итгэмжлэлд амжилттай оролцсон хөтөлбөрийн багш ажилтнуудад болон магадлан итгэмжлэх үйл ажиллагааг дэмжиж ажилласан ХШУС-ийн захиргаанд талархсанаа илэрхийлье.

                                         Химийн инженерчлэлийн салбар