ШУТИС, ХШУС, ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР-аас “АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ БА СУДАЛГАА” СЭДЭВТ ОУ-ын WORKSHOP ЗОХИОН БАЙГУУЛЛАА
delger

ШУТИС, ХШУС, ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР-аас “АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ БА СУДАЛГАА” СЭДЭВТ ОУ-ын WORKSHOP ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

ХШУС, Химийн инженерчлэлийн салбараас “АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ БА СУДАЛГАА” сэдэвт ОУ-ын workshop-г 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ШУТИС-ийн онлайн хурлын танхимд (Е-405) цахим ба танхим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулав.

Зорилго:

  • ОУ-ын их дээд сургуулиудын хэрэгжүүлдэг химийн технологи, инженерчлэл чиглэлийн ахисан түвшний сургалт ба судалгаатай танилцаж, туршлага солилцох
  • Хамтын ажиллагааг хөгжүүлэх

Гарах үр дүн:

  • Химийн инженерчлэлийн салбараас хэрэгжүүлдэг химийн технологи, инженерчлэл чиглэлийн ахисан түвшний сургалтын төлөвлөгөө, хичээлийн стандартыг ОУ-ын жишигт хүргэх, шинэчлэн сайжруулах.
  • Хамтарсан хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх

Энэхүү арга хэмжээнд Японы Niigata Их Сургууль, БНХАУ-ын Уул Уурхайн Их Сургууль, Баруун Хойд Политехникийн Их Сургууль, Германы Фрайбергийн Их Сургууль, Японы Kougqkuin Их Сургуулийн төлөөлөл, профессорууд урилгаар оролцлоо.

Уг арга хэмжээг ХШУС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Д.Отгонбаяр нээж, мэндчилгээ дэвшүүлэв. Химийн инженерчлэлийн салбарын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд болон “Ахисан түвшний сургалт ба судалгаа” сэдэвт ОУ-ын workshop-ын онцлог, хүлээгдэж буй үр дүнгийн талаар эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Ю.Ганчимэг танилцуулав.

Энэхүү арга хэмжээнд Японы Niigata Их Сургуулийн профессор Naoki Kano, БНХАУ-ын Уул Уурхайн Их Сургуулийн профессор Jing-Pei Cao, доктор Zi-Meng He, Баруун Хойд Политехникийн Их Сургуулийн Хими, Химийн Технологийн  Сургуулийн профессор Yanhui Chen, Германы Фрайбергийн Их Сургуулийн Химийн Технологийн  Сургуулийн профессор Ben Ebersbach, Японы Kougqkuin Их Сургуулийн профессор Hee-Joon Kim  нар өөрийн сургуулиас хэрэгжүүлдэг ахисан түвшний сургалт судалгааны чиглэлээр илтгэл хэлэлцүүлж, туршлагаа хуваалцан, цаашид хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар саналаа солилцлоо.

 

ШУТИС.ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбараас магистр ба докторын түвшний химийн боловсруулалтын технологи, газрын тосны боловсруулалтын технологи, нүүрсний боловслуулалтын технологи, химийн инженерчлэл хөтөлбөрүүдийн талаар тус салбарын багш доктор (Ph.D) Г.Бадрал, дэд профессор, доктор (Ph.D) Д.Илчгэрэл нар илтгэл хэлэлцүүлэв. 

Workshop-ийн модератораар сургалтын мастер, доктор (Ph.D) Х.Золтуяа,  спонсороор Б.Тунгалагтамир ахлагчтай төслийн багийнхан оролцлоо.

Энэхүү арга хэмжээний үр дүнд ОУ-ын их сургуулиудын ахисан түвшний сургалт, судалгааны стандарт, туршлагыг үндэслэн Химийн инженерчлэлийн салбараас хэрэгжүүлж буй ахисан түвшний сургалтын хөтөлбөрийг хэрхэн сайжруулах боломжийг судалж, санал боловсруулан ХШУС-ийн хөтөлбөрийн дэд хороонд уламжлахаар шийдвэрлэв. Мөн  сургалт, судалгааны чиглэлээр гадаадын их дээд сургуулиудтай хамтран ажиллах үйл ажиллагааг улам өргөжүүлж хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлахаар тогтов.

 

ШУТИС, ХШУС, Химийн инженерчлэлийн салбар