Орчин үеийн химийн шинжилгээний аргуудыг эзэмших онол дадлагын сургалт зохион байгууллаа
delger

ХШУС-ийн химийн инженерчлэлийн салбараас 2022 оны 9 дүгээр сарын 19-өөс 10 дугаар сарын 3-ны хооронд Интерсайнс ХХК-ы захиалгаар “Орчин үеийн химийн шинжилгээний аргуудыг эзэмших онол дадлага”-ын хосолсон сургалтыг Геологийн төв лабораторитой хамтран зохион байгууллаа. Интерсайнс ХХК-ы инженер техникийн залуу мэргэжилтнүүд, ХШУС-ийн болон ГУУС-ийн  багш, сургалтын мастеруудад уул уурхай, хүнс болон бусад үйлдвэрүүдийн түүхий эд, завсрын ба эцсийн бүтээгдэхүүний чанарын хяналтыг хийх орчин үеийн химийн багажит шинжилгээний аргуудын онол ба практик хэрэглээний талаар 40 цагийн сургалтыг явуулж амжилттай суралцагсдад батламж олгов. Онолын хичээлийг ХИС-ын профессор М.Наранцэцэг, ахмад багш профессор П.Мөнхбаатар, физикийн тэнхимийн профессор Г.Батдэмбэрэл нар заалаа.

Практик дадлагыг Геологийн төв лабораторийн инженер Ц.Ичинноров, Т.Бүжинлхам, Д.Ганцэцэг нар зохион байгуулав.

 

Энэхүү сургалтыг ХШУС ба ГТЛ-той  хамтран ажиллах гэрээний хүрээнд амжилттай зохион байгуулсан  ХИС-ын профессор Д.Хандмаа ахлагчтай баг болон Геологийн төв лабораторийн инженер техникийн багт гүн талархал илэрхийлье.

ХШУС, Химийн инженерчлэлийн салбар