ШУТИС-ИЙН ОЮУТНЫ “ХИМИЙН ОЛИМПИАД-2022” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
delger

ШУТИС-ИЙН ОЮУТНЫ “ХИМИЙН ОЛИМПИАД-2022” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ШУТИС-ийн оюутны Химийн олимпиадыг 2022 оны 4-р сарын 10-аас 15-ны  өдрүүдэд А ба Б бүлгээр зохион байгуулж шилдэгүүдээ тодрууллаа.

Уг олимпиадыг оюутнуудын химийн мэдлэгийг дээшлүүлэх, химийн шинжлэх ухааныг сонирхон суралцагчдыг дэмжих, урамшуулах, улсын химийн олимпиадад оролцох ШУТИС-ийн багийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах зорилгоор уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг.

Энэ удаагийн олимпиадад ХШУС, БАС, ГУУС, МехТС, ҮТС, ЭХС, Эрдэнэт Цогцолбор дээд сургуулийн оюутнууд идэвхитэй оролцсон бөгөөд бүлэг бүрээс эхний 3 байранд 6 оюутан, нийт 12 оюутныг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

А бүлэг

Б бүлэг

Оюутны овог нэр

Сургууль

Байр

Оюутны овог нэр

Сургууль

Байр

Ганхуяг

Анударь

ХШУС

I

Цэцэгжаргал

Батхүү

ХШУС

I

Мандах

Орхон

ХШУС

II

Отгонжаргал

Тэмүүлэн

ХШУС

II

Базаррагчаа

Ариунзаяа

ХШУС

II

Гаваасүрэн

Бүрэнтогтох

ХШУС

II

Энхбаатар

Энхжин

ХШУС

III

Надмид

Жаргал

ХШУС

III

Баттулга

Өгөөмөр

ЭЦДС

III

Баатарцогт

Үүрийнчимэг

ҮТС

III

Сумъяа

Энхсаруул

ЭЦДС

III

Мөнхсайхан

Мядагмаа

ХШУС

III

                 

Химийн олимпиадад идэвхтэй  оролцсон болон Улсын Химийн XXXI олимпиадад оролцох эрх авсан бүх оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье!

 

ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбар