ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН (ХАБЭА) СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
delger

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН (ХАБЭА) СУРГАЛТ

Сургуулийн нийт багш, ажилтнуудад зориулсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10:30-13:00 цагийн хооронд  амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтыг Монголын мэргэшсэн ХАБЭА-н холбооны УЗ-ийн гишүүн, Хяналтын хорооны дарга НОРИНПИЛЫН БАЯРХҮҮ 

  •  ХАБЭА-н тухай ойлголт, хууль, эрхзүйн орчин, Аюулгүй ажиллагааны зааварчилгаа
  • ХЭМАБ-ын Удирдлагын тогтолцоо стандартын тухай, Аюулын тухай ойлголт, түүнийг таних, Эрсдэлийн удирдлагын тухай, эрсдэлийн үнэлгээ хийх

сэдвийн хүрээнд явуулаа. 

 

2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 10:00-11:00 цагийн хооронд СБДүүргийн Онцгой байдлын хэлтэсийн ангиллын сургалт сурталчилгаа, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн, дэслэгч ШҮРЭНЧИМЭГИЙН МӨНГӨН-ЭРДЭНЭ "Химийн бодисыг ашиглах, хадгалах, зөөвөрлөх үед гарч болзошгүй аюулаас сэргийлэх" сэдвээр сургалт явууллаа. 

 

 

Чанарын менежер Ц.Балжинням