ШУТИС-ийн ХШУС-ийн бакалавр, магистр, доктор оюутны “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ”
амжилттай зохион байгуулагдлаа.
ХШУС-ийн бакалавр, магистр, доктор оюутнуудын эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, өгүүлэл шалгаруулах “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж, эхний шатнаас шалгарсан бакалавр оюутны 9 илтгэлийг 2022 оны 03 сарын 17-ны өдөр, магистр, доктор оюутнуудын 8 илтгэлийг 2022 оны 03 сарын 29-ний өдөр ХШУС-ийн нэгдсэн хурлаар хэлэлцүүллээ.
Салбар, тэнхимүүдээс шалгарсан бакалавр оюутнуудын эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, өгүүллүүдийг ЭНБДарга доктор (Ph.D) Д.Отгонбаяр, химийн инженерчлэлийн салбарын дэд профессор, доктор (Ph.D) А.Сарнай, математикийн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D) Д.Ганзориг, физикийн тэнхимийн багш доктор (Ph.D) Т.Батгэрэл нарын шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж эхний 3 байрыг шалгаруулж, шилдэг оюутнуудыг өргөмжлөл дурсгалын зүйлсээр шагнав.
Магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, өгүүллүүдийг ЭНБДарга доктор (Ph.D) Д.Отгонбаяр, физикийн тэнхимийн профессор доктор (Ph.D) Г.Батдэмбэрэл, химийн инженерчлэлийн салбарын дэд профессор, доктор (Ph.D) Г.Саран, математикийн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D) Т.Баяртөгс нарын шүүгчдийн бүрэлдэхүүн хэлэлцэж магистр болон докторын илтгэлүүдээс эхний 3 байрыг тус тус шалгаруулж шилдэг магистрант, докторант оюутнуудад баяр хүргэж, өргөмжлөл дурсгалын зүйлсээр шагнав.
ДОКТОР ОЮУТНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮД:
I-р байр: |
Илтгэгч: |
Г.Батчимэг /Химийн Инженерчлэлийн салбар/ |
Удирдагч: |
Доктор (Sc.D), проф Г.Надмид |
|
Сэдэв: |
Сарлагын хөөврийн меланины судалгаа |
II-р байр: |
Илтгэгч: |
Ш.Насанжаргал /Химийн Инженерчлэлийн салбар/ |
Удирдагч: |
Доктор (Ph.D), дэд проф Ю.Ганчимэг |
|
Сэдэв: |
Байгалийн түүхий эдэд суурилсан материалаар усан орчноос хүнд металлыг ялгах судалгаа |
III-р байр: |
Илтгэгч: |
А.Элбэгжаргал /Математикийн тэнхим/ |
Удирдагч: |
Доктор (Ph.D) Б.Ууганбаяр |
|
Сэдэв: |
Гашуун сухайтын нүүрсний тээвэрлэлтийн алдагдсан боломжийн судалгаа |
МАГИСТР ОЮУТНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮД:
I-р байр: |
Илтгэгч: |
Э.Энхтуул /Физикийн тэнхим/ |
Удирдагч: |
Доктор (Ph.D), дэд проф О.Энхцолмон |
|
Сэдэв: |
Улаанбаатар хотын дулааны арал (UHI)-ын оронзайн тархалтын зураглалыг боловсруулах нь |
II-р байр: |
Илтгэгч: |
Г.Мягмарсүрэн /Химийн Инженерчлэлийн салбар/ |
Удирдагч: |
Доктор (Ph.D), ахлах багш Ц.Баяртсайхан |
|
Сэдэв: |
Биомассын дулаан задралын шинж чанарын судалгаа |
III-р байр: |
Илтгэгч: |
М.Өлзий-Орших /Физикийн тэнхим/ |
Удирдагч: |
Багш Ч. Даваасүрэн |
|
Сэдэв: |
Улаанбаатар хотын СХД-ийн хөрсний бохирдлын судалгаа |
БАКАЛАВР ОЮУТНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮД:
I-р байр: |
Илтгэгч: |
Г. Бүрэнтогтох /ХИ- IV/ |
Удирдагч: |
Доктор (Ph.D), ахлах багш А. Доржготов |
|
Сэдэв: |
Электроникийн хаягдлаас үнэт металл ялгах судалгаа |
II-р байр: |
Илтгэгч: |
М. Төгөлдөр, Г. Хонгорзул, У. Имүжин /ХИ-IV/ |
Удирдагч: |
Доктор (Ph.D), ахлах багш Т. Баттөмөр |
|
Сэдэв: |
Зүлэгтийн бал чулууны баяжмалаас графен оксид гарган авах судалгаа |
III-р байр: |
Илтгэгч: |
Лхамзүмбэрэл /ХИ-IV/ |
Удирдагч: |
Доктор (Ph.D) Б.Нарандалай |
|
Сэдэв: |
Идэвхжүүлсэн нүүрсний усан орчноос Fe3+ Co2+ ионыг шингээн салгах идэвхийн судалгаа |
ХШУС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Отгонбаяр
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо