2021-2022 оны хичээлийн жилийн шинээр элссэн оюутнуудад зориулсан ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАРЫН танилцуулга амжилттай боллоо.
ganbii

2021-2022 оны хичээлийн жилийн шинээр элссэн оюутнуудад зориулсан

ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАРЫН  танилцуулга амжилттай боллоо.

2021 оны 10 сарын 18 ны өдөр microsoft teams 08:30-09:20 хооронд Химийн инженерчлэлийн салбарын танилцуулга хурал амжилттай боллоо. ХИС-ын эрхлэгч Д.Хандмаа салбарын танилцуулга илтгэлийг тавив. Илтгэлийн агуулга нь 1. ХИС-ын бүрэлдэхүүүн 2.Сургалтын үйл ажиллагаа 3. Оюутанд үзүүлэх үйлчилгээ гэсэн 3 хэсгээс бүрдсэн. Энэхүү арга хэмжээнд 19 багш, 8 ажилтан,  31 оюутан нийт 50 хүн хамрагдав. 1-р курсын 2+2 Химийн инженерчлэлийн хөтөлбөрийн  зөвлөх багш Г.Бадрал, Химийн технологи хөтөлбөрийн зөвлөх багш Ц.Баяртсайхан, Химийн инженерчлэлийн зөвлөх багш С.Мягмарсүрэн нар оролцов. ХИС-ын зөвлөх профессор, МУ-ын гавьяат багш Б.Бямбагар, дэд профессор Д.Илчгэрэл, А.Сарнай нар шинээр элссэн оюутнуудад зориулан  үг хэлэв. Сурлага, хөдөлмөрийн их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.