МАТЕРИАЛ СУДЛАЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА
Материал судлалын төв нь ШУТИС-ийн ректорын 2017 оны 1 дүгээр сарын А/04 тоот тушаалаар 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр байгуулагдсан.
Тус төв нь анх “Шинэ материалын төв” нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд Монгол орны эрдэс түүхий эдийн нарийвчилсан судалгааг гүйцэтгэн олон улсад хэрэглэж буй дэвшилтэт материалын технологийг эх орондоо нэвтрүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажил гүйцэтгэх, шинэ материал гарган авах, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, их сургууль үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, зорилготой эрдэм шинжилгээ, сургалт-үйлдвэрлэлийн байгууллага юм.
Одоогийн байдлаар тус төв дээр 2 доктор, 4 магистр оюутан судалгаа шинжилгээний ажлаа гүйцэтгэхийн зэрэгцээ “ Материал судлал, шинэ материалын химийн технологи”, “Химийн технологи”-ийн мэргэжлийн бакалавр оюутнууд дипломын болон эрдэм шинжилгээ судалгааны ажил гүйцэтгэж байна.
Тус төв нь БНСУ-ын “Материал судлалын хүрээлэн”-тэй хамтын ажиллагааны байгуулан “Ус цэвэршүүлэх адсорбент материал гарган авах судалгаа” сэдэвт төслийн ажлийг 2017-2019 онд хэрэгжүүлж байгаа бөгөөд БНСУ-ын “Шинжлэх ухаан технологийн их сургууль”, Чангвоны их сургуулийн Материал судлал ба инженерчлэлийн сургуультай хамтран ажиллаж магистр, доктор оюутан сургах боломжтой юм.
Зураг 1. Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших “Хэрлэн” орд газар дээр
БНСУ-ын “Материал судлалын хүрээлэн”-гийн профессор, доктор (Ph.D) И.Х.Сонг ажиллаж байгаа нь
“Материал судлалын төв” дээр галд тэсвэртэй материал, нам температурт шатааллтай вааран эдлэлийн технологи, хүнд бетоны нэмэлтийн судалгаа, хаягдал үнс ашиглан адсорбент материал гарган авах судалгаа зэрэг чиглэлээр судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэж байна.