Үл эвдэх сорилын төв

ҮЛ ЭВДЭХ СОРИЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Тус төв нь МУТИС-ийн (хуучин нэрээр) ректорын 2000 оны 02 сарын 15 өдрийн 39 тоот тушаалаар гамма радиографийн сургалтын лабораторийн суурин дээр байгуулагдсан анхны 19 судалгааны төвийн нэг юм.

ҮНДСЭН ЗОРИЛГО

  1. Аж үйлдвэр техникийн материал, бүтээгдэхүүн, хийц, эд ангийг эвдэхгүйгээр чанарыг нь шалгаж үнэлгээ өгдөг ҮЭС-ын технологийн үндэсний мэргэжилтэнг олон улсын стандартын түвшинд бэлтгэх,
  2. Шинэ арга технологи багаж хэрэгсэл, олон улсын стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх,
  3. Технологи дамжуулах судалгаа шинжилгээ хийх, докторын сургалт зохион байгуулах, нийгэмд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх зорилготой.

Багаж хэрэгсэл

ҮЭС-н арга, хэрэглээ

Багажийн нэр

Ашиглалтын стандарт

Үйлдвэрийн радиографийн

шалгалт

Site X225D рентген аппарат

MNS ISO 5579

Хэт авианы сорил

RDG-450 согог бүртгүүр

MNS ISO 4857, MNS ISO 12710,

Соронзон сорил

TSCM-2FM

MNS ISO 9934, MNS ASTM E 269

Металын ширээлтийн үл эвдэх сорил

Дээрх бүх багаж ашиглагдана

MNS ISO 17635, MNS ISO 17637, MNS ISO 17638, MNS ISO 17643, MNS ISO 24497, MNS ISO 1106, MNS ISO 5817

Бетоны ҮЭС

TICO

MNS ISO 1920-7

 

  • Одоо үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа ҮЭС-ийн аргуудын чанарын шалгалтын хэрэглээний технологийн шаардлагыг хангах 30 гаруй олон улсын стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна.
  • Сүүлийн жилүүдэд шинэ “ISO 24497 – ҮЭС-ын металын соронзон санамжийн арга“ стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх судалгааны ажил хийж байна.       

Бороо Гоулд ХХК-ны захиалгаар металын соронзон санамжийн багажаар уул уурхайн экскаваторын арааг шалгаж металын цуцалтыг илрүүлсэн байна.

НИЙГЭМД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

1994 оноос олон улсын “ISO 9712: Үл эвдэх сорил-Ажилтны мэргэшүүлэлт ба баталгаажуулалт” стандартыг нэвтрүүлэх ажлыг ОУАЭА-ийн техникийн тусламж зөвөлгөөн дор тус төв  ҮЭС-ын Монголын нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж ирсэн ба 2012 оны 6 сард ажилтны баталгаажуулалтын алба нь “MNS ISO/IEC 17024: Тохирлын үнэлгээ-Ажилтны баталгаажуулалтын байгууллагад тавих ерөнхий шаардлага“ стандартын дагуу итгэмжлэгдсэн байна. Ийнхүү ҮЭСМН нь улсдаа анхны ажилтны баталгаажуулалтын байгууллага болсон билээ.

ШУТИС-ийн хичээлийн 2-р байрны 2-2 тоот лаборатори

Шуудангийн хаяг:  46-р салбар, хайрцаг 943

Хөдөлгөөнт утас: 99192343

е-мэйл: btumen@must.edu.mn

 

Холбоотой цэсүүд