Химийн инженерчлэлийн салбар

Химийн инженерчлэлийн салбар​

Анх 1980 онд тус салбар нь Политехникийн Дээд Сургуулийн дэргэд “Ерөнхий химийн тэнхим” нэртэй байгуулагдснаар одоогийн ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн салбарын үндэс суурь тавигдсан юм.

Өнөөгийн байдлаар тус салбарын эрхлэгчээр доктор (Ph.D) Д.Хандмаа, салбарын эрхлэгчийн туслахаар Ш.Дэлгэр ажиллаж байна.

Манай химийн инженерчлэлийн салбарт 2 профессор, 5 дэд профессор, нэг зөвлөх профессор, 8 ахлах багш, 8 багш, 8 сургалтын мастер ажиллаж байгаа бөгөөд бидний дунд 17 боловсролын ухааны доктор (Ph.D) зэрэгтэй эрдэмтэн болон магистр зэрэгтэй багш нар ажиллаж байна. 

Химийн инженерчлэлийн салбарын хамт олон 

Одоогийн байдлаар тус салбар нь олон улсын дээд боловсролын системийн дагуу бакалавр, магистр, докторын шатны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байна. 


Манай салбар нь 1997 онд анхны химийн технологич мэргэжилтэн төгсгөн гаргаж байсан бөгөөд түүнээс хойш төгсөгчдөөс гадаадын их дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцаж ОХУ, Япон, БНХАУ, АНУ, Өмнөд Солонгос, Тайван зэрэг улсуудад 20 гаруй төгсөгчид докторын зэрэг, 200 гаруй төгсөгчид магистрын зэрэг хамгаалснаас гадна дотоодод олон доктор, магиструудыг бэлтгэн гаргасан билээ. 
 
Эрдэм шинжилгээ, судалгааны төвүүд
                       Шинэ материалын төв                                                          Усны судалгааны төв
   
 
      Анализын төв лаборатори                                               Шилэн эдлэл боловсруулах лаборатори
   
 
Сургалт, эрдэм шинжилгээний лаборатори

                                Физик химийн лаборатори                              Ерөнхий химийн лаборатори

   

            Нефтийн боловсруулалтын лаборатори                       Химийн технологийн лаборатори

    

                       Аналитик химийн лаборатори                          Органик химийн лаборатори

     

Химийн инженерчлэлийн салбарын профессор багш, ажилтнууд:

  • Эрдэс чулуулаг, ховор ба үнэт металлууд, шил шаазан, цемент, нүүрс, нефть, байгалийн ус ба давс, органик бус болон комплекс нэгдлийн синтез, катализатор, хоёрдогч түүхий эдээс нефть төсөөт шингэн түлш үйлдвэрлэх чиглэлээр эрдэм шинжилгээ туршилтын ажил гүйцэтгэж байна. Тухайлбал: байгалийн битумын шинж чанарын судалгаа, шатах ашигт малтмалын биомаркерын судалгаа зэрэг төслүүдийг хэрэгжүүлжээ.
  • Усны судалгаа, органик бус бодисын технологийн чиглэлээр хэд хэдэн бүтээл туурвиж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Тухайлбал: угаалгын нунтаг, тринатрийфосфат үйлдвэрлэх технологи боловсруулах, Японы эрдэмтэдтэй хамтран “Цэвэр энерги ба ус” төсөл хэрэгжүүлжээ.
  • Тус салбарын багш нар хамтран ШУТИС-ийн 11 үндсэн сурах бичиг, 160 гаруй ном, гарын авлага бичиж оюуны хүртээл болгосноос гадна, шинэ бүтээлийн патент 30, эрдэм шинжилгээний болон сурталчилгааны өгүүлэл гадаадад 100, дотоодод 500 гаруй өгүүллийг бичиж нийтлүүлжээ.

Химийн инженерчлэлийн салбарын бүрэлдэхүүн:

 

  1. Салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Ю.Ганчимэг
  2. Дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор Э.Энхцэцэг
  3. Дэд профессор, доктор (Ph.D) Д.Илчгэрэл
  4. Дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор А.Сарнай
  5. Дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор Г.Саран
  6. Ахлах багш, доктор (Ph.D) А.Доржготов
  7. Ахлах багш, магистр О.Отгонтуул
  8. Ахлах багш, доктор (Ph.D) Т.Баттөмөр
  9. Ахлах багш, доктор (Ph.D) Э.Бат-Эрдэнэ
  10. Ахлах багш, магистр Л.Нямжаргал
  11. Ахлах багш, доктор (Ph.D) Б.Өлзийдэлгэр
  12. Багш, магистр С.Билэгсайхан
  13. Багш, магистр Ч.Гүнчин
  14. Багш, доктор(Ph.D), Ц.Баяртсайхан
  15. Багш, магистр Р.Долгоржав
  16. Багш, магистр Х.Серикжан
  17. Багш, доктор (Ph.D) Г.Бадрал
  18. Багш, доктор (Ph.D) М.Цэцэгжаргал
  19. Багш, доктор (Ph.D) Х.Золтуяа
  20. Багш, доктор (Ph.D) Ш.Насанжаргал
  21. Сургалтын мастер, магистр М.Энхтуяа
  22. Сургалтын матсер, магистр С.Баяржаргал
  23. Сургалтын мастер, магистр Ө.Бекен
  24. Сургалтын мастер, магистр, М.Энхтуул

Холбоо барих хаяг:

Химийн инженерчлэлийн салбар

Утас: (976-11)-2401, 323659

e-mail: org_tehchnology@must.edu.mn

Өрөө: 1-р байр 412 тоот

   

 

 

 
Холбоотой цэсүүд