Биеийн тамир, спортын тэнхим

Биеийн тамир, спортын тэнхим

Биеийн тамир, спортын тэнхим нь анх 1982 онд ПДС-ийн Инженер Эдийн Засгийн факультетийн бүрэлдэхүүн тэнхим болж байгуулагдсан. Тэр цагаас хойш Спорт сургалтын төв, Эрүүл мэнд- биеийн тамир, спорт сургалтын  төв, НТС-ийн Биеийн тамир, спортын тэнхим, ХШУС-ийн Биеийн тамир, спортын тэнхим зэрэг  нэртэйгээр тухайн үеийн бүтцийн өөрчлөлтүүдтэй уялдан нэрлэгдэж ирлээ.

Биеийн тамир, спортын тэнхим нь тэнхимийн эрхлэгч, 6 ахлах багш, 3 багш, хичээлийн туслах ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэйгээр спортын уралдаан тэмцээн, биеийн тамирын хичээл сургалтыг зохион байгуулан ажиллаж байна. Эдгээр багш нараас Олон Улсын хэмжээний мастер 2, Олон улсын хэмжээний шүүгч 1, Спортын мастер 6, спортын  1-р зэрэгтэй багш 3 байна.

Тэнхимийн эрхлэгчээр  спортын мастер, докторант О.Баатарзоригт ажиллаж байна.

Биеийн тамир, спортын тэнхимийн хамт олон

Сургалт

Биеийн тамир, спортын тэнхим нь ШУТИС-ийн бакалаврын сургалтын хөтөлбөрт биеийн тамирын хичээлийг сагсан бөмбөг, волейбол, спорт явган аялал, аэробик, усанд сэлэлт, хөл бөмбөг, тэшүүр, үндэсний бөх, эмчилгээний биеийн тамир гэсэн спортын төрлүүдээр сургалт зохион байгуулан ажиллаж  байна.

Спорт

Биеийн тамир, спортын тэнхим нь хичээлээс гадуур зохион байгуулагдах спортын  секц, дугуйлангууд шигшээ багуудын бэлтгэл сургуулилтыг спортын тодорхой төрлүүдээр хариуцан ажиллаж, оюутан-тамирчдыг оюутны болон хот, улс, олон улс, тив дэлхийн тэмцээнүүдэд амжилттай оролцуулсаар байна. ШУТИС-ийн оюутан-тамирчид нь спортын оронд зохион байгуулагдсан тэмцээнүүд төдийгүй олон улс , тив, дэлхийн тэмцээнүүдэд удаа дараа медальт байрт шалгарч ШУТИС-ийнхаа болон Монгол Улсынхаа нэрийг дэлхийн спортын тавцанд алдаршуулж байдаг. Туйхалбал ШУТИС-ийн баг тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний аварга, Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний аварга цол хүртээд  байна.  Монголын улсын оюутны УАШТ, залуучуудын УАШТ болон, насанд хүрэгчдийн УАШТэмцээнүүдээс жил бүр алт мөнгө, хүрэл медалиудын эзэн болж байна. Монголын их дээд сургуулиудын дунд спортын 15 хүртэл төрлөөр  зохион байгуулладаг Оюутны улсын аварга, Оюутны универсиад наадмын аварга болон  дэд байруудад удаа  дараа шалгарсан амжилтуудыг гаргасар байна.

Биеийн тамир, спортын тэнхим нь Нийтийн биеийн тамир, чийрэгжилийн ажлыг хариуцан ажилласаар ирлээ. Энэ ажлын хүрээнд  долоо хоног бүрийн багш нарын дунд “Багш нарын чөлөөт тоглолт”, “Усанд сэлэлт” хичээлийг зохион байгуулахын зэрэгцээ Багш нарын баярын нэрэмжит 4 төрөлт тэмцээн, багш нарын хөл бөмбөгийн тэмцээнүүдийг уламжлал болгон зохион байгуулдаг. ШУТИС-ийн нийт бүрэлдэхүүнд үйлчилгээ үзүүлэх зорилгоор шаардлагатай тренажерууд бүхий бялдаржуулах танхимыг  нээн ажиллуулж байна. Оюутнуудын дунд ШУТИС-ийн аварга шалгаруулах сагсан бөмбөг, аэробик, спорт аялал, хөлбөмбөг, үндэсний бөх, усан спорт, шатар, ширээний теннисний тэмцээн, волейболын лигийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээ

  • Биеийн тамир, спортын тэнхимээс жил бүр “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”/ MNS55382005/-ыг сорилыг хичээлийн жилд 2 удаа авч дүгнэн  сургалтандаа ашигладаг.
  • Бүрэлдэхүүн сургуулийн багш нарын дунд зохион байгуулагддаг уламжлалт Эрдэм шинжилгээний хуралд жил бүр 3-4 багш илтгэлээ хэлэлцүүлж байна.
  • Тэнхимийн  ахлах багш  О.Баатарзоригт, Ч.Навчаа, Г.Ерөөлбат, М.Бат-Очир нар тодорхой сэдвүүдээр судалгааны ажил хийж докторантурт суралцаж байна.
  • Олон улсын магадлан итгэмжлэлийн “ASIANeV” байгууллага болон Европын магадлан итгэмжлэлийн “EUR-ACE” байгууллагуудын ЭХИС-ийн ЦХӨХ мэргэжлийн бакалаврын хөтөлбөрийг магадлан итгэмжлэхэд  биеийн тамирын хичээлийг  хамруулав.
  • Олон улсын магадлан итгэмжлэлийн Америк улсын ACBSP байгууллагын ШУТИС, БУХС-ийн Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгох 6 хөтөлбөр магадлан итгэмжлэхэд биеийн тамирын хичээлийг  хамруулав.
  • Биеийн тамир, спортын мэргэжлийн байгууллагуудаас зохион байгуулагддаг Эрдэм шинжилгээний хуралд 1-2  багш тогтмол оролцон илтгэл тавьж ирлээ.

Биеийн тамир, спортын тэнхимийн бүрэлдэхүүн:

  1. Тэнхимийн эрхлэгч, Олон улсын шүүгч Б.Ганзориг       
  2. Ахлах багш, докторант Ч.Навчаа                    
  3. Ахлах багш, Спортын мастер М.Амаржаргал 
  4. Ахлах багш, докторант М.Бат-Очир                    
  5. Ахлах багш, Олон Улсын хэмжээний мастер, шүүгч, дасгалжуулагч, докторант Г.Ерөөлбат   
  6. Багш Б.Бадам-Очир
  7. Багш, Олон Улсын Хэмжээний Мастер Г.Мөнхдорж             
  8.  Багш, магисрт Л.Пүрэврагчаа\
  9. Сургалтын мастер, магистр С.Дуламсүрэн
Холбоотой цэсүүд