Хүнд үйлдвэрийн салбарт ажиллаж буй химийн инженер технологийн мэргэжилтнүүдэд мэргэшсэн зэрэг олгох болон сунгах сургалтыг амжилттай зохион байгуулав

 

Химийн инженер, технологич мэргэжлээр “Мэргэшсэн инженер”-ийн зэрэг олгох, сунгах  4  дахь удаагийн сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ШУТИС-ийн ХШУС-ийн  Химийн Инженерчлэлийн салбар, Монголын химич, химийн инженер технологичдын холбоо хамтран амжилттай зохион байгууллаа.

Төгсөгчдөд мэргэшсэн химич болон мэргэшсэн инженерийн гэрчилгээ, тамга, энгэрийн тэмдгийг ХШУС-ийн ХИС-ын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Д.Хандмаа, дэд профессор А.Сарнай, Монголын химич, химийн инженер технологичдын холбооны тэргүүн Р.Оюунбат нар 2022 оны 01 сарын 13-ны өдөр гардуулав.

       Энэхүү сургалтанд ШУТИС, МУИС, Геологийн Төв лаборатори, Ус сувгийн удирдах газар, ШУА, ХХТХ, Уул уурхайн хүрээлэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэн,  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Зам тээврийн хөгжлийн төв,  “Ханлаб”, “Ачит-Ихт”, “Х- Пауэр бласт",  Монгол алт" ХХК, “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК  зэрэг байгууллагуудаас нийт 33 хүн хамрагдан 12 мэргэшсэн химич, 21 мэргэшсэн инженерийн гэрчилгээ, тамга тэмдгийг гардан авлаа.

Мэдээ бэлтгэсэн: ХИСалбар

Холбоотой цэсүүд