“Материал судлал ба орчин үе” сэдэвт бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал
ganbii

“Материал судлал ба орчин үе” сэдэвт бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал

ХШУС-ийн химийн инженерчлэлийн салбар,  “Материал судлалын төв”,  Герман улсад төгсөгч инженерүүдийн “Чөлөөт уул холбоо” ТББ хамтран  2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт ШУТИС-ийн төв номын сангийн хурлын Е-604 зааланд “Материал судлал ба орчин үе” сэдэвт бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах тул Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Хуралд оролцох бүтээлийг 2017 оны 2 дугаар сарын 15-ны дотор gsaran@must.edu.mn электрон шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

Хурлын зорилго:

Оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд оролцуулах, дадлагажуулах, тэдний эрдэм шинжилгээний ажил, бүтээлийг нийтэд таниулах, дэмжих, бүтээлч сэтгэлгээ, багш оюутны хамтын ажиллагааг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулахад энэхүү хурлын зорилго оршино. 

Илтгэх сэдвийн хүрээ:

  • Материал судлал;
  • Химийн технологи;
  • Эрдэс түүхий эдийн судалгаа;
  • Барилгын материал;
  • Металлурги;
  • Эрчим хүч;
  • Хөнгөн үйлдвэрийн салбар;

Судалгааны илтгэлд тавигдах шаардлага:  

  • Шинжлэх ухааны үндэслэлтэй
  • Бодит судалгаа, тоо материалд суурилсан байх
  • Асуудалд дэвшүүлж, тодорхой үр дүнд хүрсэн байх
  • Илтгэлийн бичлэгийг стандартын  http://must.edu.mn/mn/b3m668/ дагуу бичиж ирүүлнэ.

Хуралд холбогдох зарим чухал огноо:

  • Өгүүллийг хүлээн авах хугацаа: 2015-02-15
  • Өгүүллийн сонгон шалгаруулж илтгэгчид мэдэгдэх хугацаа: 2015-02-25  
  • Эрдэм шинжилгээний хурал: 2015-03-10

Шагнал урамшуулал:

Эрдэм шинжилгээний бага хуралд оролцогч оюутнуудын илтгэлийг ШУТИС-ийн “Материал судлал ба орчин үе” эрдэм шинжилгээний эмхэтгэлд хэвлэж нийтийн хүртээл болгоно.

Шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг илтгэлийг шалгаруулан тэргүүн, дэд болон гуравдугаар байр тус бүр нэг оюутанд мөнгөн шагнал гардуулна. Үүнд:

I  байр  Батламж,150.000 мянган төгрөг  

II байр Батламж,100.000мянган төгрөг  

III байрБатламж,80.000мянган төгрөг  

Мөн нэг удирдагч багшийг шалгаруулан ивээн тэтгэгч байгууллагын шагналаар урамшуулна.