Эрдэс, түүхий эдийн химийн технологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
ganbii

Эрдэс, түүхий эдийн химийн технологийн асуудлууд” сэдэвт

эрдэм шинжилгээний хурал болно

Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн технологийн салбараас ШУА-ийн Хими, Хими технологийн хүрээлэнтэй хамтран 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн хурлын танхим (Е-604) –д “Эрдэс, түүхий эдийн химийн технологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах тул эрдэмтэн, судлаач, багш, докторант та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Хуралд оролцох судлаачдын бүтээлийг болон хуралтай холбоотой асуудлыг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны дотор org_technology@must.edu.mn электрон шуудангийн хаягаар хүлээн авна.

Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас үзнэ үү.

 

Хавсралт

Хуралд оролцох судлаачдын материалыг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны дотор зохион байгуулах комисст org_technology@must.edu.mnхаягаар дараах форматын дагуу ирүүлнэ үү.

ЭШ-ний өгүүлэл бичихэд тавигдах шаардлага

-           ӨГҮҮЛЛИЙН НЭР (18pt хэмжээтэй том үсгээр мөр голлон бичнэ)

-          Зохиогчийн овог нэр ( үсгийн өндөр 14pt, мөр голлуулж налуу бичнэ)

 -          Байгууллага, албан тушаал (10pt, italic- хэлбэрээр мөр голлуулж бичнэ)

-           Цахим хаяг: 10pt, italic

-          Хураангуй: Монгол хэл дээр 150-200 хүртэл үгтэй, боломжтой бол англи-монгол 2 хэл дээр байж болно.(10pt, italic- хэлбэрээр зүүн талдаа зэрэгцүүлж бичнэ.)

Түлхүүр үг: (11pt хэмжээтэй, Bold, өгүүллгийн агуулгыг илэрхийлэхүйц 3 эсвэл 5 (сондгой) үгийг нэр үгийн ганц тоонд бичих)

-          Оршил (Үндсэн хэсэг) (10pt, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

-          Судалгааны зорилго

-          Судалгааны үр дүн

-          Дүгнэлт

-          Ашигласан хэвлэлийн материал зэргийг 6-10 хуудаст багтаасан байна.

Өгүүллийг Windows Microsoft Wordпрограммыг ашиглан А4-ын формат дээр 10pt үсгийн өндрийг сонгон Times New Roman фондоор монгол хэлний дүрэм, утгын алдаагүй бичигдсэн байна.

Фото зураг, зураг, хүснэгт, диаграмм нь TIF, JPEG, BMP, GIF өргөтгөлтэй хадгалагдан текст голлосон байна.

Бүх математик бичлэгүүд equation программ дээр мөр голлон бичигдсэн байна.

Хуралд оролцогчид илтгэлийг аман ба ханан хэлбэрээр хэлэлцүүлэхээр саналаа ирүүлнэ.

Хуралтай холбоотой асуудлаар доорхи хаягаар хандана уу.

e-mail: org_technology@must.edu.mn

О.Отгонтуул  –99078575 , А.Доржготов-96601641, Э.Бат-Эрдэнэ– 99748003

ХШУС. ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР