ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын зар
delger

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Менежментийн сургууль, Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Нийгэм, хүмүүнлэгийн сургууль, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг ШУТИС-ийн ректорын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/60 дугаар тушаалаар батлагдсан “ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн захирлыг сонгон шалгаруулах удирдамж”-ийн дагуу зохион байгуулна.

Нэг. ШУТИС-ийн Бүрэлдэхүүн сургуулийн захирлын албан тушаалд нэр дэвшигчид тавих шаардлага

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн захирлын албан тушаалд нэр дэвшигч нь дараах шалгуур, шаардлагыг хангасан байх. Үүнд:

Боловсрол

Доктор (Ph.D), дэд профессороос доошгүй эрдмийн цолтой

Мэргэжил

Тухайн сургуулийн сургалт, судалгааны аль нэг чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн

Туршлага

  • Их, дээд сургуульд 10-аас доошгүй жил ажилласан,
  • Багшлах болон эрдэм шинжилгээ, судалгааны ажлын дадлага туршлагатай,
  • Төр, боловсрол, шинжлэх ухааны байгууллагад удирдах албан тушаал эрхэлж байсан туршлагатай бол давуу тал болно

Хоёр. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Төрийн албан хаагчийн анкет (зурагтай) Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан анкет); татаж авах
  • Сонгон шалгаруулалтад оролцогчийн гараар бичсэн хүсэлт;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар (Е-mongolia системээс лавлагаа авч болно);
  • Боловсролын түвшин, эрдмийн зэрэг, цолыг тодорхойлсон баримт бичиг (хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах)-ийн хуулбар;
  • Ажлын туршлагын шаардлагыг хангасан тухай нотлох баримт (нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал г.м)-ийн хуулбар, лавлагаа;
  • Бүтээлийн жагсаалт;
  • ШУТИС-ийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөтэй уялдуулан бүрэлдэхүүн сургуулийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр (“ШУТИС-2030 стратеги төлөвлөгөө”-ний стратегийн үндсэн зорилт, чиглэлийн хүрээнд тухайн бүрэлдэхүүн сургуульд хөгжүүлэх үйл ажиллагаа, тухайн сургуулийн орлогыг нэмэгдүүлэх, санхүүгийн үр дүнг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлэх ажил, тэдгээрийн хүлээгдэж буй үр дүн, багш, ажилтан, суралцагчийн нийгмийн асуудал, ажиллах, сурах, судлах орчин, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, сургуулийн хөгжлийг хангахад чиглэсэн өөрийн санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, төсөл, хөтөлбөр зэргийг агуулсан байна);
  • “4 х 6”-ийн хэмжээтэй цээж зураг 2 хувь

Тайлбар: Дээр дурдсан баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байхыг шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө бүрэн хариуцна.

Гурав. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

  • Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэн бүрдүүлсэн баримт бичгийг дугтуйнд хийж битүүмжлэн ШУТИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 211 тоот өрөөнд өөрийн биеэр хүлээлгэн өгнө.
  • Хүлээн авах хугацаа: 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 09:00 цагаас 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 12:00 цаг хүртэл
  • Холбоо барих утас: 322393 (Ажлын цагаар)

/media/uploads/2025/02/28/a60-bs-iin-sshu-batlah-2025-02-27.pdf

                                                                              ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР