ХШУС-д статистик, МХТС-д өгөгдлийн ухаан мэргэжлээр давхар суралцаж буй оюутан Машбат овогтой Тамирт математикийн багш М.Энхцэцэг, шавь нарын хамт 3 сая төгрөгийн тэтгэлэг гардуулав.
delger

    ХШУС-д статистик, МХТС-д өгөгдлийн ухаан мэргэжлээр давхар суралцаж буй оюутан Машбат овогтой Тамирт математикийн багш М.Энхцэцэг, шавь нарын хамт 3 сая төгрөгийн тэтгэлэг гардуулав.

 

   М.Тамир нь амжилттай суралцахын зэрэгцээ 2023-2024 оны хичээлийн жилд ШУТИС-ийн оюутны математикийн олимпиадад I байр, МУИС-иас зохион байгуулдаг Монголын оюутны математикийн XXXII олимпиадад II байр тус тус эзэлж бахдам амжилт үзүүлсэн, Багшийн туслах оюутан клубт оюутан-багшаар ажилладаг оюутан.

   Тэтгэлэг гардуулсан М.Энхцэцэг багшийн шавь нар нь математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги төгссөн бөгөөд төрөлх Сүхбаатар нутгийнхаа хүүхдүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийж, багшийнхаа нэрэмжит олимпиадыг 5 жил дараалан зохион байгуулсан оюунлаг залуус ажээ.