Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Германы Инженерийн Бэлтгэл хөтөлбөрийн 20 жилийн ойн уулзалт боллоо
delger

ШУТИС, ХШУС-ийн Германы Инженерийн Бэлтгэл хөтөлбөрийн 20 жилийн ойн цахим/танхимын уулзалт 2022 оны 05 дугаар 05-ны 15:00-18:40 цагт ШУТИС-ийн 8 дугаар байрны хурлын танхимд зохион байгуулагдлаа.  

Германы инженерийн бэлтгэл хөтөлбөр нь 2001 оноос өнөөдрийг хүртэл ШУТИС дээр хэрэгжиж байгаа бөгөөд энэ хугацаанд олон арван оюутан Герман улсын их дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцаж амжилттай төгссөнөөс гадна хөтөлбөрт хичээл ордог багш нар Герман улсад үе шаттайгаар мэргэжил дээшлүүлсэн нь манай багш нарыг чадавхжуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан байдаг.  

Уулзалтад ШУТИС-ийн захирал Т.Намнан, ХБНГУ-ын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Регина Рутенберг, ДААД буюу Германы Эрдмийн Солилцооны Албаны лектор багш Даниел Поттман, болон Гёте институт, Герман-Монголын хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль, TU-Darmstadt болон UNINET-ийн төлөөлөгчид, Германы Инженерийн Бэлтгэл хөтөлбөрийн  профессор багш, оюутнуудын төлөөлөгчид оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн ХБНГУ-д төгсөөд эх орондоо болон гадаадад ажиллаж амьдарч буй үе үеийн төгсөгчид маань өөрсдийн дурсамж, санал бодлоо солилцон дараа үеийн суралцагч оюутнууддаа мэдээлэл өгсөн юм.  

Эрхэм хүндэт зочид, Энэхүү хөтөлбөрөөр суралцагч оюутнууд, багш нар, төгсөгчид та бүхэнд Германы инженерийн бэлтгэл хөтөлбөрийн 20 жилийн ойн мэндийг хүргэж, Та бүхний ажил, амьдралд өндөр амжилт хүсье! 

Математикийн тэнхим