“ХҮНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН МЭРГЭШСЭН ИНЖЕНЕРИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, СУНГАХ” СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ
delger

       Монгол Улсын Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайдын 2023 оны А/47 дугаар тушаалаар батлагдсан “Хүнд үйлдвэрийн салбарын инженерүүдэд мэргэшлийн зэрэг олгох журам”-ын дагуу Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам, ШУТИС-ийн ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбар, Монголын химич, химийн инженер технологичдын холбоо хамтран Хүнд үйлдвэрлэлийн салбарын химийн инженер, техникийн ажилтнуудыг мэргэшүүлэх 4 дэх удаагийн сургалтыг 2023 оны 11-р сарын 27-ноос 12-р сарын 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Сургалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Ачит Ихт” ХХК, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Гаалийн Төв Лаборатори, Геологийн Судалгаа Шинжилгээний Төв,  Шүүх шинжилгээний ерөнхий газар, Эрчим хүчний үндэсний төв, “Эм Эн Жи Си Эй” ХХК, “Трү Ти Ар Си” ХХК, “RICAA” ХХК, “МАК” ХХК  зэрэг байгууллагын химийн инженер, технологийн 44 мэргэжилтэн хамрагдсан бөгөөд УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2024.02.01-ний өдрийн Б/08 тушаалаар 36 төгсөгчид мэргэшсэн инженерийн зэргийг 3 жилийн хугацаатай шинээр олгож, 8 төгсөгчийн зэргийн хугацааг сунгав.

     Төгсөгчдөд “Мэргэшсэн инженер”-ийн зэргийн үнэмлэх, тамга, энгэрийн тэмдгийг 2024 оны 02 сарын 23-ны өдөр УУХҮЯ-ны  Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга С.Сүхбат нар гардуулав.

       

      

       

                                      ХШУС-ИЙН ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР