ШУТИС-ИЙН БАГ ТАМИРЧИД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.
Аэробик гимнастикийн “КОРЕА ОПЕН” уламжлалт тэмцээн 3 дахь удаагаа БНСУ-ын Пёнгтек хотноо 2015.10.28-аас 2015.11.02-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ тэмцээн нь 2 жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Вьетнам, Монгол, Энэтхэг зургаан улсын 180 гаруй тамирчид ур чадвараа сорин өрсөлдөхийн зэрэгцээ арга туршлагаа солилцлоо.
Тус тэмцээнд оролцсон “Дэлхийн шилдэг гимнастикч” өргөмжлөлт, Олон Улсын Хэмжээний мастер МТС-ийн оюутан С.Ариунболд ахлагчтай ШУТИС-ийн шигшээ баг тамирчид СТЕП-АЭРОБИК”-ийн төрөлд 2-р байр эзлэн мөнгөн медалиар шагнагдлаа.
Багийн дасгалжуулагч ОУХ-ний мастер, ОУ-ын шүүгч Г.Ерөөлбат болон баг хамт олонд баяр хүргэж, цаашдын ажил үйлст нь улам их амжилтыг хүсье.
БТСТэнхим
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо