“Германд сурцгаая” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
ganbii

“Германд сурцгаая” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

ХШУС нь Инженерийн бэлтгэл-Герман хэл болон УУАТ-ийн Германтай хамтарсан хөтөлбөрийн сургалтыг 2001 оноос хойш тасралтгүй явуулж байна. Тус сургуулийн төгсөгчдаас ХБНГУ-д суралцаж байгаа оюутнууд ХБНГУ дах монгол оюутны холбоо, Герман монгол академичдын холбоо болон ХШУС-тай хамтран Германд суралцах хүсэлтэй оюутан залуучууд, сурагчдад мэдээлэл зөвлөгөө өгөх уулзалт, өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Уулзалтанд 400 гаруй оюутан сурагчид оролцлоо. Бид германд сурж боловсорч, амьдарч буй нөхцөл байдал, суралцах боломжййн талаар энгийнээр тайлбарлан харилцан ярилцаж 4 цаг орчим хугацааг өнгөрөөлөө. Мөн өдөрлөгт Karlsruhe-д докторын (Ph.D) зэрэг хамгаалсан Түвшинтөр ах маань хүрэлцэн ирж, сурч мэдсэн зүйлсээ хуваалцан залуучуудад сурч боловсрох эрч хүч, энерги өглөө.  Өдөрлөгийг хамтран зохион байгуулсан ХШУСургуульдаа баярлалаа.

 

ХБНГУ-д суралцаж байгаа оюутнууд

 

 

 

 

 

 

 

.