Европын Холбооны Erasmus Mundus SAT төслийн хүрээнд Болгар Улсын Софи хотын ТИС болон Хими Технологийн ИС-ийн багш нар ШУТИС-д ажиллав
ganbii

Европын Холбооны Erasmus Mundus SAT төслийн хүрээнд Болгар Улсын Софи хотын ТИС болон Хими Технологийн ИС-ийн багш нар ШУТИС-д ажиллав

Европын Холбооны Erasmus Mundus External Cooperation Window төсөл нь 2010 оноос ШУТИС-д хэрэгжиж байгаа билээ. Тус төслийн хүрээнд давхардсан тоогоор ШУТИС-ийн 50 гаруй багш оюутнууд Европын Австри, Герман, Франц, Испани, Унгар, Итали, Финлянд улсуудад суралцаж, судалгаа хийсэн юм. Түүнээс гадна Итали, Герман, Болгар улсуудаас багш оюутнууд ШУТИС-д хүрэлцэн ирсэн байна. Болгар Улсын Софи хотын ТИС болон Хими Технологийн ИС-ийн багш Катя Дишлиева, Сашка Петкова нар ХШУС-д 2015 оны 9 дүгээр сард ажиллаж, гадаад хэл дээр математикийн хичээл орох туршлагаа солилцлоо. Мөн Софигийн ТИС, ШУТИС-ийн хамтын ажиллагааны гэрээг байгуулав.  Энэхүү гэрээний зорилго нь цаашид ШУТИС болон Софигийн ТИС, Софигийн ХТИС сургуулиудын хооронд багш, оюутан, судлаач оюутан солилцох хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.