Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Германы Инженерийн Бэлтгэл хөтөлбөрийн 20 жилийн ойн уулзалт зохион байгуулагдана
delger

ШУТИС, ХШУС-ийн Германы Инженерийн Бэлтгэл хөтөлбөрийн 20 жилийн ойн цахим /танхимын уулзалт 2022 оны 05 дугаар 05-ны 15:00-18:40 цагт ШУТИС-ийн 8 дугаар байрны хурлын танхимд зохион байгуулагдана. Уулзалтад ШУТИС-ийн захиргаа, ХБНГУ-ын Монгол дахь элчин сайдын газар, ДААД, Гёте институт, Герман-Монголын хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль, TU-Darmstadt болон UNINET-ийн төлөөлөгчид, Германы Инженерийн Бэлтгэл хөтөлбөрийн профессор багш, оюутнуудын төлөөлөгчид оролцоно.