Монгол Улсын Гавьяат багш, зөвлөх инженер, ХИС-ын зөвлөх профессор, доктор (Ph.D), профессор Б. Бямбагарын нэрэмжит “Органик хими”-ийн лабораторийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
delger

.

2023 оны 02-р сарын 03-ны өдөр Монгол Улсын Гавьяат багш ХИС-ын зөвлөх профессор, доктор (Ph.D), профессор Б. Бямбагарын нэрэмжит “Органик хими”-ийн лабораторийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Энэхүү лабораторийн нээлтийн үйл ажиллагаанд ШУТИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор. Т.Намнан болон бусад удирдлагууд, ХШУС-ийн захирал доктор (Ph.D), дэд профессор В. Өлзийбаяр, Хими, Химийн технологийн хүрээлэн, ШУ-ны доктор, академич Б. Пүрэвсүрэн, ХИС-ын ахмад багш доктор (Ph.D), профессор П. Мөнхбаатар, ХИС-ын багш нар оролцлоо.

   

   

ХИС-ын  “Органик хими”-ийн хичээлийн лабораторийн өрөөг 1989 оноос хойш бакалаврын сургалтад ашиглаж ирсэн бөгөөд энэ лабораториор жилдээ 600-800 оюутнууд үйлчлүүлдэг. Доктор (Ph.D), профессор Б. Бямбагар багшийн шавь нар нь багшийнхаа ажлын гараагаа эхлүүлсэн энэхүү лабораторийг түүний нэрэмжит болгохыг санаачилж мөнгөн хандив, бие сэтгэлийн хүчээр тохижуулж дуусган  нээлтээ хийлээ.  Лабораторийн дотоод засварын зардал, тохижилт, сургалтын тоног төхөөрөмж суурилуулахад нийт 32250000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Нээлтийн үйл ажиллагааны өдөр лабораторийн үйл ажиллагааг дэмжин Уул уурхай баяжуулагчдын холбооны тэргүүн Б. Чинзориг мөнгөн хандив гардууллаа.

Монгол Улсын Гавьяат багш, Зөвлөх инженер, ХИС-ын зөвлөх профессор, доктор (Ph.D), профессор Б.Бямбагарын нэрэмжит “Органик хими”-ийн лабораторийг тохижуулахад гүн туслалцаа үзүүлсэн ШУТИС, ХШУС-ийн захиргаа, Б. Бямбагар багшийн шавь Б. Тунгалагтамир, Э. Бат-Эрдэнэ болон бусад шавь нарт нь талархал илэрхийлье

                                                   Та бүхний сайн үйлс улам бүр дэлгэрэх болтугай.

                                                            Химийн инженерчлэлийн салбар