Заавал үзэх суурь хичээлүүд дээр давтлага явуулдаг “Багшийн туслах оюутан клуб” үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
delger

“Багшийн туслах оюутан” клуб нь заавал сонгон судлах хичээлүүдийн бие даалт, сорил, шалгалтад туслах зорилгоор хичээлээс гадуурх давтлага явуулж хичээл заадаг бөгөөд 2010 оноос эхлэн үйл ажиллагаагаа тогтмол явуулсаар байна. Манай клуб нь зөвлөх багш нарын удирдлаган дор хичээл заадгаараа онцлогтой билээ.

Клубийн зорилго:

ШУТИС-ийн оюутнуудын хичээлийн хоцрогдлыг арилгах, оюутнуудад голчоо өсгөхөд нь туслах, сурах арга барилаа эзэмшихэд нь дэмжлэг өгөхөд оршино.

 

Клубын зөвлөх багш нарыг ХШУС-ийн физикийн тэнхмийн багш Д.Номиндарь, оюутан багш нарыг ХШУС-ийн Химийн инженерчлэлийн 3-р курсын оюутан Б.Ариунзаяа нар ахлан ажиллаж байна. Энэ улиралд манай клуб илүү өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахаар ШУТИС-ийн харьяа бүх салбар сургуулиудаас оюутан багш сонгон элсүүлж нийт 15 оюутан багш, 12 зөвлөх багшийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

 

Мөн энэ жилээс Өмнөговь ТС-ийн БТОК  үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа билээ.  

Элсэлт

Хичээл бүр дээрх тэргүүлэх оюутнуудыг 3-4р долоо хоногт оюутан багшаар элсүүлэн авдаг. Клубт элсэн хичээл зааснаар мэдлэгээ бататган өөрийгөө олон талаар хөгжүүлэхээс гадна 1-3 кредитийн урамшуулал авах боломжтой зэрэг маш олон давуу талтай.

Энэ семистер дараах  хичээлээр давтлага явуулж байна.

  • Математик-1
  • Физик-1
  • Ердийн дифференциал тэгшитгэл
  • Харилцааны англи хэл
  • Дүрслэх геометр
  • Ерөнхий хими

БТОК-ийн хичээлийн хуваарь болон хичээллэх анги танхимын мэдээлэлтэй танилцана уу.

БТОК-ийн хичээлүүд нь тухайн хичээлийг сонгон судалж буй хүн бүхэнд нээлттэй тул хичээлд маань идэвхтэй оролцон мэдлэгтээ хөрөнгө оруулахыг нийт оюутнууддаа уриалж байна.

“Багшийн туслах оюутан” клуб